Бидний тухай

Намын үзэл баримтлал, эрхэм зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим болон зохион байгуулалтын бүтэц.

Бид хэн бэ

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн Нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, ардчилал, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэдэг улс төрийн байгууллага юм.

Бид Монголын түүх, соёл, газар шороо, байгаль орчин, хүний эрх болон тэгш байдлыг хүндэтгэн дээдэлж, иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Эрхэм зорилго

Тэгш боломж, шударга төр

Хууль дээдлэх, авлигаас ангид, хариуцлагатай төрийн үйлчилгээг бүрдүүлэх.

Хүн төвтэй, тогтвортой хөгжил

Иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, амьдралын чанар, байгаль орчны тэнцвэрийг хангах.

Тусгаар тогтнол, ардчилсан төр

Үндсэн хуулийн ардчилсан дэг журам, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалах.

Үндэсний эв нэгдэл, шударга ёс

Нийгмийн бүх бүлгийн харилцан хүндэтгэл, эв нэгдэл, шударга хуваарилалтыг дэмжих.

Чиг үүрэг

  • Иргэдийн дуу хоолой — иргэдийн санал, хэрэгцээ шаардлагыг төрийн бодлогод тусгах.
  • Шударга сонгууль — бүх шатны сонгуульд ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар оролцох.
  • Төр ба иргэний нийгэм — төр, иргэний нийгмийн байгууллагуудын нээлттэй зөвшилцлийг бэхжүүлэх.
  • Улс төрийн боловсрол — иргэдийн эрх зүй, улс төрийн мэдлэг, оролцооны соёлыг дээшлүүлэх.
  • Бодлогын судалгаа — шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан хөгжлийн бодлого боловсруулах.
  • Чадварлаг төрийн алба — мэдлэгтэй, ёс зүйтэй, хариуцлагатай боловсон хүчнийг дэмжин бэлтгэх.

Зарчим

  • Хууль дээдлэх, шийдвэр гаргах үйл явцын ил тод байдал.
  • Олонхын шийдвэрийг дагаж, цөөнхийн саналыг хүндэтгэх.
  • Бүх шатны сонгуулийг нээлттэй, нууц санал хураалтаар явуулах.
  • Удирдах байгууллагад хүйс бүрийн төлөөлөл 40%-иас доошгүй байх.
  • Эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо.
  • Аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих.
  • Өндөр ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

Бэлгэдэл ба далбаа

Намын бэлгэдэл — Үндсэн дүрмийн 2.3. Намын далбаа — Үндсэн дүрмийн 2.4: улаан, цагаан, шар гурван босоо зурвас.

  • Хөх өнгө: Мөнх хөх тэнгэрийн бэлгэдэл.
  • Улаан өнгө: Эрч хүч, эр зориг, шударга ёс.
  • Цагаан өнгө: Эв нэгдэл, энх тайван, нээлттэй байдал.
  • Шар өнгө: Алтан нар, зөв сэтгэл, зөв үйл.

Зохион байгуулалтын бүтэц

Сумдын түвшний нэгж байхгүй, гурван шатлалт бүтэцтэй.

  1. Төв — Төв байгууллага (Улаанбаатар хот).
  2. 21 аймаг ба Нийслэл — орон нутгийн болон Нийслэлийн байгууллага.
  3. 9 дүүрэг — Нийслэлийн дүүргийн салбар нэгжүүд.

Шинэчилсэн: