Хувийн мэдээллийн бодлого
«Ухаалаг НАМ» системд гишүүн, дэмжигчийн хувийн мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалж, ашигладаг тухай (зөвшөөрлийн v7).
Энэ хуудас нь гишүүн, дэмжигчийн зөвшөөрлийн текстийн (хувилбар v7) товч тайлбар юм. Бүртгүүлэх, өргөдөл гаргахдаа та бүтэн текстийг уншиж зөвшөөрнө; зөвшөөрсөн хувилбар, огноо «Миний мэдээлэл» хэсэгт харагдана.
Мэдээллийг гадаадад хадгалах
Хувийн мэдээллийг Япон улсын Токио хот дахь дата төвд байрлах Vultr (The Constant Company, LLC, Америкийн Нэгдсэн Улс)-ийн серверт хадгалж боловсруулна. Нөөц хуулбарыг шифрлэн Герман (Франкфурт)-д хадгална. Энэ тухай тусдаа зөвшөөрөл авна (Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 14.1); зөвшөөрөхгүй бол цахим системд бүртгэх боломжгүй — цаасан өргөдлийг бүртгэгч цахим системд оруулахгүйгээр хадгална.
Ямар мэдээлэл, ямар зорилгоор
- Зорилго: гишүүн/дэмжигчийн бүртгэл, гишүүнчлэлийн удирдлага, үнэмлэх; арга хэмжээний ирц, оролцооны түүх, нэр дэвших эрхийн босго; элсүүлэгчийн код оруулсан бол элсүүлэгчтэй холбоос; үйлчилгээний мэдэгдэл.
- Гишүүнээс: овог, нэр, төрсөн огноо, хүйс, регистрийн дугаар, утас, и-мэйл, хаяг; гишүүнчлэлийн төлөв ба түүх; ирц, оролцоо; элсүүлэлт; татварын гүйлгээ.
- Дэмжигчээс: овог, нэр, төрсөн огноо, хүйс, утас, и-мэйл, хаяг; бүртгэлийн төлөв ба түүх; ирц, оролцоо. Дэмжигчээс регистрийн дугаар авахгүй.
Хамгаалалт
Регистр, утас, и-мэйл, хаягийг шифрлэн хадгалах бөгөөд шифрийн түлхүүрийг нам хариуцна. Эдгээрийг зөвхөн таны харьяалах нэгж ба түүний дээд нэгжийн эрх бүхий ажилтан ажлын шаардлагаар харах бөгөөд харсан бүр аудитын бүртгэлд бичигдэнэ. Олон нийтийн сайтад хувийн мэдээлэл нийтлэгдэхгүй.
Хадгалах хугацаа
- Ирц, оролцооны түүх — бүх гишүүнчлэл, бүртгэл дууссанаас хойш 5 жил.
- Татгалзсан өргөдлийн скан ба хувийн мэдээлэл — татгалзсанаас хойш 6 сар.
- Үнэмлэх шалгасан бүртгэл — 90 хоног.
- Татвар төлсөн гүйлгээний мэдээлэл — Улс төрийн намын тухай хуулийн 32.7-д заасны дагуу 10 жил.
- Гишүүнчлэлийн үндсэн бүртгэл (нэр, төлөв, шийдвэр) — устгуулах хүсэлт гаргах хүртэл.
Мэдэгдэл
Үйлчилгээний мэдэгдэл (нэг удаагийн код, өргөдлийн төлөв, татварын сануулга) зайлшгүй. Намын мэдээ ба улс төрийн агуулгатай мессежийг зөвхөн тусад нь сонгосон бол илгээнэ; сонголтоо хэзээ ч өөрчилж болно.
Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, хуулбар авах, засуулах, устгуулах, боловсруулалтыг хязгаарлуулах, эсэргүүцэх эрхтэй. Хүсэлтээ «Миний мэдээлэл» хэсгээс эсвэл нэгжийн бүртгэгчид бичгээр гаргана; хариуг 10 ажлын өдөрт өгнө. Зөвшөөрлөө хэзээ ч цуцалж болно (устгуулах хүсэлт гаргаж); хуулиар хадгалах мэдээлэл (татварын гүйлгээ) хугацаа дуустал хадгалагдана.
Шинэчилсэн: